“Апрель” ХХК 2005 онд байгуулагдан, 2007 оноос үл хөдлөх хөрөнгө зуучлал, зөвлөгөө, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш салбарын судалгаа шинжилгээг өндөр түвшинд хийж барилгын салбарын олон тооны компаниуд болон хувь хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ирлээ. Мөн Үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц үйлчилгээг хувь хүн болон албан байгууллагуудад үзүүлдэг.  

Тус компани  2009 оны 6 сард “Могул Скай” ХХК-ий захиалгаар хэрэгжиж буй “Могул Таун” хотхоны төсөлд ерөнхий борлуулагчаар ажиллаж байна.
Та бүхэнд танилцуулж буй энэхүү хотхон маань олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн, зах зээлд  үнэлэгдэхүйц, чанар байршлын хувьд ирээдүйд үнэ цэнэ нь байнга  өсөн нэмэгдэх их бүтээн байгуулалт болох ба бидний хамтран боловсруулсан үнийн багц   таны ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалтын шийдвэрт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ дашрамд манай хамт олон  таныг үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар дахь хамгийн сүүлийн үеийн, шинэ судалгаа, цогц мэдээллээр ханган  урт хугацааны хөрөнгө оруулалтаа зөв оновчтой хийхэд тань туслах найдвартай гүүр болон ажиллахаа илэрхийлж байна.


Та бүхнийг хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал                                                    Б. Наранчимэг