Түгээмэл асуултууд

1. Байрны үнийг хүснэгтээс хэрхэн харж тооцох вэ?
Байрны үнийг хүснэгтээс хэрхэн харж тооцох вэ?
Бид байрны үнийг боловсруулахдаа ОХУлсад түгээмэл байдаг барилгын үнийн систем дээр үндэслэсэн. Энэ нь ямар систем вэ гэхээр худалдан авагч барилга баригдаагүй байхад барилга тодорхой хувиар боссон үетэй харьцуулахад хямд үнээр захиалгаа өгч болдог.

Бид барилгын гүйцэтгэлийн явц болон эхний төлбөрийн хэмжээнээс шалтгаалан ялгаатай үнэ тогтоосон. Өөрөөр хэлбэл та барилгын явц бага хувьтай байхад бага үнээр л худалдаж авна, эхний төлбөр илүү өндөр төлөх тутам илүү бага үнээр худалдан авна.

Стандарт засал Эхний төлбөрийн хэмжээ
40% 70% 90% 100%
Барилгын гүйцэтгэлийн хэмжээ        
0% # # # #
30% # # # #
70% # # # #
100% - - - #

Жишээ №: Худалдан авагч 70%-ийн гүйцэтгэлтэй 127,70 мкв бүхий 3 өрөө байрыг сонгосон байна гэж бодьё.

  • Эхний төлбөрөө 40% төлсөн тохиолдолд #₮ * 127,70мкв = #.0₮, 40% нь #.0₮
  • Эхний төлбөрөө 70% төлсөн тохиолдолд #₮* 127,70мкв = #.0₮, 70% нь # ₮
  • Эхний төлбөрөө 90% төлсөн тохиолдолд #₮ * 127,70мкв = #.0₮, 90% нь #₮
  • Төлбөрөө 100% төлсөн тохиолдолд #₮ * 127,70мкв = #₮

40% төлбөр төлсөнөөс 100% төлбөр төлөхөд 38.310.0 ₮-ийн хэмнэлт хийнэ.

Түүнчлэн бид худалдан авагч нарын саналд үндэслэн өөр нэгэн санал боловсруулсан. Энэ нь дотоод засал чимэглэлгүй буюу обой, шал, плита, хаалгагүй нөхцөлөөр стандарт үнээс хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаа юм. Энэ нөхцөлд худалдан авагч өөрийн сонирхлын дагуу ямар ч байдлаар засал чимэглэл хийж болно. Манай компаниас энэхүү нөхцөлийг сонгож байгаа худалдан авагч нарт зориулан мэргэжлийн интерьер заслын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан тул өөрийн хүссэн загварыг гаргаж хямдралтай үнээр засуулах боломжтой.

Дотоод засал чимэглэлгүй үнэ Эхний төлбөрийн хэмжээ
40% 70% 90% 100%
Барилгын гүйцэтгэлийн хэмжээ        
0% # # # #
30% # # # #
70% # # # #
100% - - - -

2. Эхний төлбөрөө төлөөд, дараа дараагийн төлбөрөө ямар хуваариар төлөх вэ?
Дараагийн төлбөрүүд барилгын ажлын явцтай уялдан хийгдэнэ. Барилгын явц 30%-тай болоход төлбөрийн 40% хийгдсэн байх, барилгын гүйцэтгэл 60%-тай болоход төлбөрийн 70% хийгдсэн байх, барилгын явц 100%-тай болоход төлбөрийн 90% хийгдсэн байх. Түлхүүр гардаж авахдаа үлдсэн 10%-иа төлж авах нөхцөлтэй байна.
3. Барилга хэзээ ашиглалтанд орох вэ?
Хотхон гурван ээлжээр ашиглалтанд орно. Эхний ээлжийн 3 байр буюу 1С болон 2А, В байр 2011 онд 2-р ээлжийн байр буюу 1А, 1В, 2С байр 2012 онд, сүүлчийн ээлж болох спорт цогцолбор 2013 онд тус тус ашиглалтанд орно.
4. Барилга яг цагтаа ашиглалтанд орох уу?
Бид өнөөдрийг хүртэл гаднаас ямар нэгэн санхүүжилт авалгүй барилгыг гүйцэтгэж ирсэн. Бид санхүүжилтын асуудлыг бүрэн шийдсэн, орон сууцны борлуулалт төлөвлөсөн хэмжээнээс өндөр байгаа тул орон сууцыг цагт нь ашиглалтанд оруулна гэдэгт итгэлтэй байна.
5. Захиалгын явцад ямар нэгэн онцлог давуу тал олгох уу?
Бид орон сууцны дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийх боломжийг худалдан авагч нартаа олгож байгаа. Энэ бол маш том давуу тал юм. Гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс бусад өрөөний хананд өөрчлөлт оруулж болно. Орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн бид аль болох саруул уужим талбай бүхий байдлаар зохион байгуулсан. Олон гишүүнтэй гэр бүл өрөө тасалгаа нэмж болно. Цөөн гишүүнтэй гэр бүл өрөөний тоог багасгаж цэлгэр байдлаар засаж тохижуулж болно.