Танд ая тухтай амар тайван амьдралыг мэдрүүлэх “Могул Таун” хотхон нь Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт сүндэрлэж байгаа нь танд өдөр бүр өөрийн гэрээс үзэсгэлэнт Богд хан уул, Зайсан толгой, нийслэл хотынхоо өнгө төрхийг тольдон харах боломжийг олгоно.

Аюулгүй байдлыг бүрэн хангасан “Могул Таун” хотхон нь хотын амьдралын төгс шийдлийг бүрдүүлж чадсан. Мэргэжлийн байгууллагын төлөвлөлтийн дагуу хийгдэж буй ногоон байгууламж, орчны чийгшлийг нэмэгдүүлэх хиймэл нуур, 24 цагийн камерын хяналт бүхий харуул хамгаалалт, амьдралын өдөр тутмын хэрэгцээг хангасан худалдаа үйлчилгээний төв зэрэг нь танд амьдралын тав тухыг мэдрүүлнэ.