“Могул Таун” хотхон нь Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт сүндэрлэж байгаа нь

Өөрийн гэрээс үзэсгэлэнт Богд хан уул, Зайсан толгой, нийслэл хотынхоо өнгө төрхийг тольдон харах боломжийг олгоно.

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх Зайсангийн аманд байрлах “Могул Таун” хотхон нь нийслэлийн төв цэгээс 5 км зайд орших ба нийт 2,5 га талбайд 315 айлын орон сууц, спорт цогцолбор зэргээс бүрдэнэ. 1А, 1В, 1С загварын байрууд нь 10 давхар, 2А, 2В, 2С байрууд нь 7 давхар бөгөөд байр тус бүрийн доорх зоорийн давхарт нийт 219 автомашины зогсоол, байрнуудын дунд газар доорх нэгдсэн 98 автомашины зогсоолоос гадна ил зогсоол төлөвлөгдсөн. “Могул Таун” хотхоныг 3 ээлжээр ашиглалтанд өгөхөөр төлөвлөн барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

  • I ээлж (1C, 2A, 2B)
  • II ээлж (1А, 1В, 2С)
  • III ээлж (спорт цогцолбор)