Тус компани нь 1996 оноос хойш хамтарч ажилладаг байсан барилга угсралтын “Бар-Ач” ХХК, “Гэр Ворлд” ХХК-иуд 2007 онд нэгдсэнээр байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэлийн баазын хувьд бэхэжсэн өөрийн эзэмшлийн мужааны цех, сантехникийн бэлдэц бэлтгэх цех бүхий барилга угсралтын 2 бригад, засал чимэглэлийн 2 бригад, сантехник, цахилгааны тус бүр 1 бригадтай үйл ажиллагаа явуулж байна.
1996 оноос хойш барилга угсралт, засвар, сантехник, цахилгааны угсралтын том жижиг нийт 30 гаруй барилга, обьектыг шинээр ашиглалтанд оруулж, 44 барилга, обьектод их болон урсгал засварын ажил гүйцэтгэсэн. “Жугамт-Өргөө” ХХК нь 16 давхар хүртэлх барилга барих зөвшөөрөлтэй цөөхөн байгууллагуудын нэг юм.
Компанийн инженер техникийн ажилчид нь барилгын салбарт олон жил ажиллаж, томоохон барилга обьектуудыг барьж ашиглалтанд оруулсан мэргэжлийн туршлагатай боловсон хүчнүүд бөгөөд энэхүү “Могул Таун” хотхоны барилгын ажилд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаа илэрхийлж байна.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал А.Болдбаатар



