Зээл - Банкны болон өөрийн эх үүсвэрийн зээл

Өөрийн эх үүсвэрийн зээл

“Могул Таун” хотхон худалдан авагчиддаа зориулан өөрийн санхүүжилтийн зээлийг олгож байгаа бөгөөд та доор дурдсан шалгуурыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд материалаа бүрдүүлж өгөн зээл авч болно.

  • Зээлээ эргүүлэн төлөх тогтмол орлоготой байх
  • Нийт шаардагдах санхүүжилтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой байх

Худалдан авч буй орон сууцны үнийн дүнгийн 50%-ийг бэлнээр төлсөн тохиолдолд доорх зээлийн нөхцөлд хамрагдах боломжтой.

Зээлийн нөхцөл
Зээлийн хэмжээ: Орон сууцны үнийн дүнгийн 50% хүртэлх
Зээлийн хугацаа: 5 жил хүртэл
Зээлийн хүү: сарын 1,9 % /төгрөг/
Зээлийг урьдчилж төлвөл: торгуульгүй
Даатгал: Зээлд хамрагдсан тохиолдолд барьцаа хөрөнгө болон амь насны даатгал хийлгэх
Өргөдлийн хураамж: байхгүй
Барьцаа хөрөнгө: Барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан дараах боломжтой байна.
    - Тухайн худалдан авч буй орон сууцны гэрээ

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Зээл хүссэн өргөдөл (гараар бичсэн байх)
  • Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн)
  • Гэрлэлтийн баталгаа (нотариатаар гэрчлүүлсэн)
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Зээлдэгч болон хамтран зээлдэгчийн ажлын газрын тодорхойлолт
  • Хөдөлмөрийн гэрээ
  • НДДэвтрийн хуулбар (нотриатараар гэрчлүүлсэн)
  • Өрхийн орлого тодорхойлох баримтууд (гэр бүлийн бусад гишүүдийн орлого, бизнесийн, түрээсийн, ажил үйлчилгээний гэх мэт орлого гэж үзэж болох бүхий л зүйлээ баримтаар нотлох)
  • Зээл хүсэгчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөх төлбөрийг нотлох баримт
  • Түр барьцаа барьцаалах бол тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар
  • Орон сууц худалдах худалдан авах гэрээний баталгаажсан хуулбар
  • Зээлдэгч болон хамтран зээлдэгчдийн цээж зураг (1 хувь)

Бусад банкуудын зээлийн мэдээлэл

1. Худалдаа Хөгжлийн Банк
2. Голомт банк
3. Хас банк
4. Хаан банк